Google adsense

Search

Saturday, August 18, 2012

Өнгөрсөн бүх зүйлд баярла...

Өнгөрсөн бүх зүйлд баярлаж талархах хэрэгтэй. Яагаад вэ, Хэрэв өнгөрсөнд сайн зүйлүүд болж өнгөрсөн бол мэдээж тэр бүгдэд баярлана. Харин өнгөрсөнд муу зүйлүүд болж өнгөрсөн бол яах вэ, бодоход мэдээж хүнд хэцүү цаг үеүүд, нас баралт, осол аваар, өвчин зовлон, гачигдал, ганцаардал гээд хөврөх уйтгар уй гашуунаар өнгөрсөн цаг үеүүд. Гэхдээ энэ бүхэн өнгөрсөн зүйлүүд.
Тэр муу зүйлүүд одоо үргэлжилж байгаа бол яах вэ. Одоо үргэлжилж байгаа ч гэсэн байнгын мөнх зүйл гэж байхгүй учир тодорхой цаг хугацаанд үргэлжлээд дуусна. Тэгвэл тэр тодорхой цаг хугацаа нь хэр удаан юм бол. Удаан байлаа гэхэд лав хүний наснаас удаан биш гэдэг нь тодорхой. Ингэж үргэлжилэх юм бол ямар ч утгагүй юм шиг. Гэхдээ л тэр бүх зүйл өнгөрсөнд нь, тэднийг давж, өөрийгөө барьж, тэдэнд бууж өгөлгүй ялж чадсандаа баярлах хэрэгтэй.

Үргэлжлэл...


Сүүлийн үед блогоо амьд болгоё гэсэн бодол эргэлдсээр байгаад өнөөдөрөөс тэр бодлоо хэрэгжүүлье гэж шийдлээ. Өмнө нь блогоо блог гэсэн утгаар хэрэглэж байгаагүй юм шиг санагдаж байна. Үүнийг ойлгоход өмнө нь бичиж байсан зүйлүүдээ харахад хангалттай байлаа. 

Хүн ер нь амьралынхаа туршид л үргэлж юм бодож байдаг байх. Зарим бодлоо гадагш үгээр илэрхийлнэ, заримыг нь зүгээр л бодоод өнгөрдөг. Цөөн хэдэн чухал гэсэн бодлоо байнга бодож хэрэгжүүлэх боломж гарахыг хүлээнэ бас тэрний төлөө явна. 

Миний хувьд байнгын ямар нэг юм хүлээгээд байгаа юм шиг үргэлж боддог. Яг юу юм бол гэхээр хэлэх зүйл байхгүй зүгээр энгийн амьдрал л үргэлжилсээр. Энэ блогын хувьд ч гэсэн өмнө нь сэтгэлийнхээ үгийг яг өөрийнхөөрөө юу бодож байгаагаа хэзээ ч бичиж байгаагүй байх. Учир нь нэг л зүйл болохоор эсвэл цаг нь болооогүй гээд байх шиг санагддаг байлаа. 
Одоо тэр цаг нь гээд байгаа нь болсон юм болов уу. 
Ямартай ч энэ бичлэгээс эхлэн ямар нэг зүйлийг яг өөрийнхөө зүгээс өөрийн юу бодож байгааг хэн нэгд биш зөвхөн өөртөө ч биш зүгээр л энд бичиж үлдээмээр санагдаж байна. 

Энэ бичлэгийн нэрийг яагаад Үргэлжлэл... гэсэн гэхээр яг одоо энд бичиж байгаа маань миний хувьд эхлэл, төгсгөлийн аль нь ч биш болохоор үргэлжлэл гэж нэрлэв. гэвэл бас л үгүй юм. Үнэндээ энд бичиж байгаагаас болсон юм биш л дээ. Яг одоо миний байгаа агшин нь миний амьдралын нэг хэсэг бөгөөд амьдралыг маань үргэлжлүүлж байгаа цаг хугацаа болохоор энэ бичлэгийнхээ нэрийг үргэлжлэл гэж нэрлэсэн юм.

Хэхэ, сонин юм даа, бичсэн зүйлээ уншсан чинь нэг л ойлгомжгүй юм шиг байна шүү.